Баярхүүгийн Хувьтөгөлдөр

Баярхүүгийн Хувьтөгөлдөр

51-р төгсөлтийн төгсөгч:

Хэнтий аймгийн Биндэр сумын ЕБС-ийн 51-р төгсөлтийн 11б ангид суралцаж төгссөн эрхэм хүндтэй шавиа та бүхэндээ танилцуулахдаа таатай байна .

Баярхүү овогтой Хувьтөгөлдөр нь 1997 онд Биндэр суманд Ж. Баярхүүгийн ууган хүү болон мэндэлсэн . Доороо 4 дүүтэй .

Б.Хувьтөгөлдөр нь 2004-2014 онд Биндэр сумын ЕБС, 2014-2018 онд ШУТИС-г авто инженер мэргэжлээр суралцаж төгссөн . Эдүгээ Хэнтий аймгийн Чингис хотод эхнэр 3 хүүхдийн хамт амьдарч байна. "Баялаг энержи " ХХК-д хөдөлгүүрчин мэргэжлээр ажилладаг.

Б. Хувьтөгөлдөр нь 2009 оноос эхлэн үндэсний шагайн харваан спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд түүний анхны багш нь өвгөн аав болох Баярын Жамъяншарав гуай юм. Б. Хувьтөгөлдөр нь үндэсний шагайн харваан спортоор тасралтгүй 10 гаран жил хичээллэж аймаг улсын чанартай олон уралдаанд ганцаарчилсан болон багийн харваанд амжилттай оролцож яваа шилдэг залуу тамирчин, мөн өв тээгч юм. Түүний гаргасан амжилтыг үндэслэн дараах цол тэмдгийг хүртээжээ .

- 2016 онд аймгийн гоц мэргэн

- 2018 онд Монгол улсын мэргэн

- 2018 онд Монгол улсын хошой мэргэн

- 2019 онд Монгол улсын гарамгай мэргэн

- 2019 онд Монгол улсын дархан мэргэн

- 2022 онд Монгол улсын үлэмж дархан мэргэн

- Монголын залуучуудын холбооны "Тэргүүний залуу" алтан медаль

- Биндэр сумын шилдэг өв тээгчээр тус тус шагнагдсан билээ. Нутаг орныхоо нэрийг өндөрт өргөж яваа эрхэм төгсөгч болон төрүүлж өсгөсөн аав ээж, ах дүү, гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсье.