After school

Дугуйлан, сургалтын олон төрлийг нэгдсэн журмаар танилцуулж, сурагчдад өөрийнхөө сонирхлыг олж нээхэд туслах зорилготой after school application-г манай сургуулийн ахлах ангийн 122 сурагч нийгмийн ажилтнаар удирдуулан анхны жилдээ ашиглаж  байна. 

Өсвөр насны хүүхдүүдэд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлж, урамшуулах замаар нийгмийн хариуцлагатай, зөв хандлагатай иргэн төлөвшүүлэх нь энэ цахим апп-ны шийдэл нь юм. 

Тусгайлан сонгосон сургалтын танилцуулга, туршилтын хичээлүүдийн мэдээллийг 21 аймаг, 9 дүүргийн нийт ЕБС-иуд болон МБСБ-уудад хүргэдэг application юм. 

  • Сурагчид хичээлийн жилийн турш нийт 5 төрлийн хичээлийг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломжтой. 

  • Нэг сургалтад тооцооллоор 10000 хүртэлх сурагч хамрагдаж 30 мянган сурагчид хүрэх боломжтой. 

  • Сонирхсон хичээлээр цаашид гүнзгийрүүлэхдээ сайн дурын ажил хийж оноо цуглуулах замаар үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.