Хөгжим

МУСТА, АБТА, ахмад багш Г. Уранчимэг багш маань Биндэрийн сургуулийнхаа авьяаслаг хүүхдүүдэд хөгжмийн, урлагийн боловсролыг, тэр дундаа үндэсний хөгжмийн гайхамшгийг эзэмшүүлэхээр  дугуйлангаа ажиллуулдаг билээ. Сурагчдын авьяас билгийг нээж, тэдэнд урам зориг, гоо зүйн боловсрол олгож байдаг багшдаа баярлалаа. Дугуйлангийн сурагчид  сурсан мэдсэнээрээ тайлан тоглолтыг үеийн найзууддаа өргөн барьсан байгаа.