Эцэг эхийн өртөөчилсөн уулзалт, өдөрлөг

Боловсролын үр дүн илүү өгөөжөө өгөхийн тулд багш, сурагч, эцэг эх, сургууль гэсэн олон талт хамтын ажиллагаа жигд, тэнцвэртэй байх ёстой билээ. Тэр ч шаардлагын үүднээс манай сургууль эцэг эх, асран хамгаалагчтай  хамтрах олон талт ажлыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд нэгээхэн том ажил нь эцэг эх, асран хамгаалагчтай  нүүр тулсан ярилцлага, өдөрлөг болох “ Эцэг эх, асран хамгаалагчийн өртөөчилсөн кофетой уулзалт “ юм. 

Уг уулзалт, өдөрлөгийн үед ахлах ангиудад хичээл ордог нийт багш, мөн удирдлагууд бүтээлийн үзэсгэлэн гаргах, тайлангаа танилцуулах, сургуультай үргэлж хамтран ажилладаг, үр хүүхдийнхээ сурах хэрэгцээг бүрэн хангадаг хариуцлагатай эцэг эх, асран хамгаалагчдаа  алдаршуулах, багш нэг бүртэй эцэг эхийг хувьчлан уулзуулж мэдээлэл солилцох боломжийг олгох, тулгамдсан асуудлаа хамтаараа ярилцах зэрэг олон үйл ажиллагааг багтаадаг өргөн цар хүрээтэй ажил болдог.

Туршлага түгээн дэлгэрүүлэх

2023-2024 оны хичээлийн жилд ТЭРГҮҮЛЭХ ЗЭРЭГТЭЙ багш нарын туршлагаа түгээн дэлгэрүүлэх ажлыг манай сургууль амжилттай зохион байгууллаа. Ажлын байран дээрээ хөгжих, залуу багш нарын багшлах ур чадвар, арга зүйд томоохон нөлөөг үзүүлэх үр дүнтэй ажил болсон. Тэр чигээрээ амьд туршлага болсон эрдэмтэй, чадвартай багш нарынхаа багшлах ур ухаан, эв дүй,  өөрийн болгосон арга зүйгээс суралцах, бүтээлийн үзэсгэлэнгээр аялах алтан боломж байлаа.