Монгол Германы хамтарсан Stream

“ ХАА -н менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах “ ( STREAM ) төсөл Монгол Улсад хэрэгжиж байгаа бөгөөд “ Сүү “ дэд хөтөлбөр Хэнтий аймаг Биндэр сумын ЕБС-д хэрэгжээд 3 дахь жилтэйгээ золгож байна. Манай сургууль Монгол Улсын нийт сумын сургуулиуд дундаас “ Сүү “ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа цор ганц сургууль юм. 

Төсөл хэрэгжүүлэгч, төслийн зохицуулагчаар С.Эрхэмбаяр, төслийн гүйцэтгэгчээр “ Улаалзай “ бүлгийн ахлагч Д.Улаалзгана нар ажиллаж байгаа.

Сургуулийн захирал П.Эрдэнэтунгалагийн санаачилгаар, төслийн зохицуулагч С.Эрхэмбаярын дэмжлэгтэйгээр сургуулийн гал тогооны хоолны заалыг орчин үеийн шаардлагад нийцсэн байдаар тохижуулах 17.000.000 төгрөгийн засварын санхүүжилтыг STREAM төсөл хийхээр болсон нь түүхт 100 жилийн ойг угтсан бүтээн байгуулалтанд өнгө нэмсэн, эхлэлийг тавьсан сайхан үйл ажиллагаа боллоо.

“ Сүү “ төслийн 1-р үе шат ийнхүү амжилттай дуусч тайлангийн хурлаа УБ хотноо зохион байгуулсан бөгөөд төслийн 2-р үе шат эхлэхээс өмнө дээрх санхүүжилтын хүрээнд засвар үйлчигээний ажилдаа ирэх 7 хоногт манай сургууль орно.

Эрүүл Монгол хүүхдийн төлөө энэхүү төсөл хөтөлбөрийг дэмжин ажилласан Хэнтий аймаг Биндэр сумын удирдлагууд, Биндэр ЕБС-ийн захиргаа, төслийн хамт олонд ажлын амжилт хүсье!