Биндэр сумын ЕБС-ийн “Хөл бөмбөг”-ийн дугуйлангийн танилцуулга
Зорилго: Нөхөрсөг ба багийн тоглолтыг эрхэм болгож би биш бид хэмээх уриан дор нэгдсэн ялагдашгүй баг бий болгох.
Бүрэлдэхүүн: Нийт 21 сурагч тус дугуйланд хамрагдаж байгаа.
Үйл явц: Долоо хоног бүрийн баасан гарагт 2 цагаар хичээллэх бөгөөд заалны хүрэлцээнээс шалтгаалаад илүү олон цаг орох бүрэн боломжтой. Нийт 6ш бөмбөг, 2ш хаалганы тор, 1ш хаалгачийн хувцас, 1ш хаалгачийн бээлий шийдүүлээд хэрэглэж байна.
Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй ”МӨРӨӨДЛИЙН ГООЛ” төслийн хүрээнд аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 15 насны хүүхдүүд маань амжилттай оролцож ирсэн.
Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах тул тэмцээнд оролцох баг тамирчдын тоогоо ихэсгэж, амжилт бүтээлээр дүүрэн байхыг эрмэлзэж байна. Сургуульдаа гадаа талбайн асуудлыг шийдэх тал дээр сургуулийн 100 жилийн ойн хандивийн ажлын хүрээнд санал оруулж хэлэлцэж байгаа бөгөөд түүнийг шийдвэл хүүхдүүд хөл бөмбөгийн спортод илүү их татагдан оролцох боломжтой.