ОНОН БАЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР

2000 онд улсын тусгай хамгаалалтад авсан бөгөөд Онон Балжийн байгалийн цогцолборт газрыг байгуулсан нь цэнгэг усны их нөөц бүхий Онон гол түүний ай сав, ойт хээрийн экосистем, ландшафт экологийн тогтоц, биологийн олон янз байдлыг хамгаалах, зүй зохистой ашиглах нөхцлийг бүрдүүлж, байгаль, түүхийн дурсгалт газруудын арвин их нөөцийг түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсэд амьдардаг иргэдийг байгаль хамгаалах үйлсэд татан оролцуулах, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой.

Бид Онон-Балжийн БЦГ-тай хамтран

  1. Эх дэлхийн цаг

  2. Усны өдөр 

  3. Хээрийн аялал, экскурс хичээл 

  4. Эко клубын зуслан цугларалт 

  5. Тогорууны баяр 

  6. Сохондын шим мандлын дархан газарт сурагчдыг туршлага судлуулах аялал

  7. Янзган хүрээг хайрлаарай гэх мэт олон үйл ажиллагааг хамтран зохион байгуулж,  оролцож байна.