1985 - 1995 онд суралцаж төгссөн 32-р төгсөлтийн хамт олон суралцагч дүү нартаа суралцах таатай орчинг бүрдүүлэх, хичээлийн бус цагаар өөрийгөө хөгжүүлэх, илүү ихийг судлах, сурч мэдэх боломжийг бүрдүүлэх үүднээс сургалтын хамгийн чухал орчны нэг болсон сургуулийн номын санг нийт 11 000 000 ( арван нэгэн сая ) төгрөгөөр тохижуулж, төрөлх сургульдаа томоохон бүтээн байгуулалтаар бэлэг барьлаа.
Танай төгсөлтийн хамт олонд энэ хорвоогийн гэгээн сайхан бүхнийг хүүхдийн инээд цалгисан их өргөөнөөс хүсэхийн ялдамд номын цагаан буян эгнэгт ивээж явах болтугай!
Баярлалаа
Биндэр ЕБС