БАЯРЛАЛАА

БАЯРЛАЛАА

Л. Ганцогт багштай, Г. Үүрдмандах ангийн даргатай, 45-р төгсөлтийн 11а ангийн хамт олон Биндэрийн сургуулийнхаа түүхт 100 жилийн ойд зориулж, ирээдүй болсон дүү нарынхаа оюуны хөрөнгө оруулалтад үнэ цэнтэй хувь нэмэр оруулах үүднээс сургуулийн дотоод орчин болох 3-р давхрын баруун жигүүрийг “ Монголын түүхэн үечлэл “-ийг бүхэлд нь харуулсан сургалтын орчин бүрдүүлж, их ойдоо бэлэг барихаар санал нэгджээ. 

Энэхүү эрхэм үйл хэрэгт манлайлан оролцож байгаа Г. Үүрдмандах, Б. Цэцэгтуяа, Д. Оюунзул, Биндэр ЕБС-ийн түүх, нийгмийн ухааны багш Г. Ган-Од болон санаачилгыг дэмжин идэвхтэй оролцож буй ангийнханд нь шавь нарынхаа өмнөөс талархал илэрхийлээд, ажил амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Сургуулиа гэсэн чин сэтгэлтэй, эвсэг, бүтээлч танай хамт олонд талархлаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Биндэр ЕБС-ийн захиргаа


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл (1)

  • А.Мөнхбат
    Баярлалаа.