ТАЛАРХАЛ
Биндэр ЕБС-ийн түүхт 100 жилийн ойд зориулсан хандивууд үргэлжилсээр. Сайхан сэтгэлт эрхэм төгсөгчдөөрөө бахараж байна аа.
Монгол эх орон, дэлхийн өнцөг булан бүрт, мөн нутаг усандаа амжилттай ажил хөдөлмөр эрхэлж, сайн сайхан аж төрж байгаа төгсөгчдийн минь чин сэтгэлийн харамгүй хандиваар бүтээн байгуулалт ч үргэлжилсээр.
Ийнхүү Ш.Доржготов багштай 10а, Ж. Борис багштай 10б, Б.Мишигдорж, Р. Галсанханд багштай 10в анги буюу 18-р төгсөлт - 6’000’000 төг, “ Сүлдэт өндөр “ ХЗХ - 3’000’000 төг амласны дагуу нийт 9’000’000 төгрөгийн хандиваа бүрдүүлж, төрөлх сургуульдаа физикийн кабинет байгуулах ажилд үнэ цэнтэй хувь нэмрийг оруулж байгаад талархал илэрхийлье!
7’700’000 төгрөгөөр ухаалаг самбар / тоног төхөөрөмжтэйгээ /, үлдсэн мөнгөөр кабинетын дагалдах хэрэгсэл, хаягжилтыг бүрдүүлэн өгч байгаа мэдээллийг хуваалцаж байна.
Та бүхний ажил хөдөлмөрт цалгисан их амжилт, гэгээн бүхнийг хүсэн ерөөе!
Биндэр сумын ЕБС-ийн хамт олон